Утсаар солонгос хэлний танилцуулга

"Утсаар Солонгос хэл" гэж?
Утсаар Солонгос хэл”ний хичээл гэж анх удаа сонсож байна үү? Энэ нь 10минутын турш (эсвэл 20мин) утсаар сонсдог солонгос хэлний ярианы хичээл юм. Хэл гэдэг үргэлж харилцаж, хэрэглэж байж сайжирдаг. Өөрөөр хэлбэл Солонгос хэлтэй орчинд өөрийгөө оруулж байж хэлний чадвар дээшилнэ гэсэн үг. Утсаар Солонгос хэл хичээл нь сурагчийн хүссэн цагт солонгос багш утсаар залгаж хичээл явагдана. Солонгос хэлтэй орчинг хүсвэл “Жигэм утсаар Солонгос хэл”-ээр дамжуулан түүнийг өөрийн болгоорой
"Утсаар Солонгос хэл" хичээлийн явцыг танилцуулах нь
1. Төвшин тогтоох тестэнд бүртгүүлэх : “Утсаар Солонгос хэл”-ний сайтан дахь төлбөргүй тест(SLT)энд бүртгүүлж, өөрийн солонгос хэлний төвшинг тодорхой шалгана уу.
2. Тестийн явц : Таны хүссэн өдөр, цагт тааруулж солонгос дахь боловсролын төвийн багш утсаар залгаж тест авна. Сандарч тэвдэлгүй тестэнд хариулаарай.
3. Тестийн дүнтэй танилцаж зөвлөгөө авах : Сургалтын менежертэй утсаар харилцаж өөрийн төвшин болон түүнд тохирох хичээлийн талаар сонсож танилцана. Тестийн хариуг вэбсайтаас харах боломжтой.
4. Бүртгүүлэх : Тестийн дүн, сургалтын менежертэй зөвлөлдсөний дараа сайтаар бүртгүүлнэ. Бүртгүүлэхдээ хичээл эхлэх өдөр, цагаа заавал шалгахыг хүсье.
5. Сурах бичиг, бүртгэгдсэн эсэхийг шалгах : Бүртгэл дуусвал “миний хуудас”наас сонгосон хичээл, сурах бичиг, төвшин , хичээлийн цаг, утасныхаа дугаарыг шалгана уу.
6. Багштай хамт хичээл хийх : Багш өмнө тохирсон цагт утсаар залгана. Хичээлийн өмнө заавал давтлага хийж хичээлдээ бэлдээрэй.
7. Давтлага, сайт ашиглах : Хичээлийн агуулга дуут файлаар автоматаар хадгалагдаж, “миний хуудас”-наас тухайн өдрийн хичээлийн талаар, дуут файл, засагдсан алдааг харах боломжтой.
8. Сар тутмын үнэлгээ болон төвшин ахих тестийг явуулах : Сар тутмын үнэлгээгээр хичээлээр сурсан зүйлийг бататгана. Нэг курс дуусах бүрт төвшин ахих үнэлгээ болон давтан курс орж, үүгээр дамжуулан өөрийн солонгос хэлний төвшин хэр зэрэг дээшилснийг шалгаж болох юм.
“Утсаар Солонгос хэл” сургалтын давуу тал
1. Солонгост амьдарч буй солонгос багшаар хичээл заалгаж, харилцан ярилцах боломжтой.
2. Суралцагчийн хүссэн цагт хичээл сонсох боломжтой.
3. Цаг болон орон зайнд баригдахгүй
4. Үнэгүй төвшин тогтоох тест өгсөний дараа тухайн хүний мэдлэгт тохирсон хичээлээ сонгон суралцах боломжтой.
5. Системлэг сургалтын арга барил болон шилэгдмэл багш нараар хамгийн үр дүнтэй хичээл заалгах боломжтой.
6. Тухайн суралцагч өөрийн хүссэн цагтаа хэзээд, хаана ч хичээл сонсох боломжтой тул дамжаанд сурсанаас хэд дахин цагийг тань хэмнэх болно.
7. “Утсаар Солонгос хэл” сургалтын цаг нь богино боловч бэлтгэл болон давтан хичээлээс их зүйл сурах ба хичээлийн цаг нь солонгос багштай харилцан ярих маягаар явагдах тул хичээлдээ илүү анхаарлаа төвлөрүүлэх боломжтойгоороо илүү үр дүнтэй сургалт юм.
8. Хичээлийн үеэр мэдэхгүй зүйл гарах болон солонгос хэлээр зохион бичллэг бичих үед солонгос багш тэр дор нь алдааг нь засан хянах учраас солонгос хэлээр үнэн зөвөөр ярьж бичих болон өгүүлбэр зохиох чадвартай болно.
9. “Утсаар Солнгос хэл” сургалт нь зөвхөн багш ба суралцагч буюу 1:1 гэсэн харилцан яриагаар хичээл явагдах тул илүү богино хугацаанд солонгос хэлний чадавхиаа дээшлүүлэх боложмтой юм.
10. Сайжруулсан сургалтын системийн арга барилаар суралцагчийн чадварийг богино хугацаанд дээшлүүлэх боломжтой
                                                                                                                                                                                        
start=-46 , cViewSize=50 , cPageCount=1

4 сэтгэгдэл:

null
номин-эрдэнэ (зочин)

мэдэхгүй

tuya (зочин)

yaj bologdoh we hariu husie solongos hel syrmaar bnada

цацрал (зочин)

солонгосоор яриж сурмаар байна туслаач

baaska (зочин)

yaj holbogdox ve 22

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)