Солонгосын жүжигчин И Бён Хоны ярилцлага

Солонгосын жүжигчин И Бён Хоны ярилцлага

“IRIS” драмад И Бён Хон тоглосон нь урьдчилсан төлөвлөгөө биш байсан гэж үү?

-      Харин ээ, Анх тоглох урилга авахад өөр төсөл дээр ажиллаж байсан. Анх зохиолыг нь уншаад “миний хувь тохиол биш байна даа” гэсэн бодол төрж нэг жилийн турш эрс татгалзсан хариу өгсөн. Сэтгэл дотроо бол “бараг л шууд нэвтрүүлэг болох энэ солонгос драманд тоглосноор драмын зураг авалтын үеэр тэсвэрлэж чадах болов уу?” гэсэн айдас төрж байлаа.

Гэхдээ IRIS драмын зураг авалт нэлээн  эрт өрнөсөн гэж сонссон?

-      “Сүүлийн үед бараг л шууд нэвтрүүлэг шиг болчихсон. Хэхэхэ. Хүчтэй зодоонтой хэсэг маш их учир нэг үзэгдэлийн зураг авахад бараг нэг өдөр зарцуулах үе ч их байдаг байлаа. Интернэтээр үзэгчидийн саналыг шууд шалган үзэж драмын зураг авч байгаа нь манай улсад л боломжтой зүйл юм шиг. Бага зэрэг бүтээллэг бус зүйл гэж боддог.

Гэхдээ үзэгчид маш сайнаар хүлээн авсан биш гэж үү?

-      Магтаал сонсох үе ч байлаа. Найдаж байснаас муу болсон гэсэн сэтгэл ханамжгүй байдал ч бас  их байсан. Тэгээд ч шинэ төрөл оролдож үзсэн гэхэд маш олон хүмүүсийн санаа бодолд хүрч чадаж байгаа нь бас азтай хэрэг.  

IRIS Америк драмаг дуурайсан гэсэн шүүмжлэл их сонссон

-      Америк драмаг дуурайж чадаж байна гэдэг амжилт биш гэж үү? Дуурайлтаар дамжуулан илүү сайн зүйл үүсгэх эх суурийг бэлтгэнэ. Анх IRIS-ийг “SHIRI”-тай харьцуулдаг хүмүүс их байсан ба тэр үед би аль хэдийн IRIS-ийг Америк драма “24” болон “Bourne identity” тай адилхан болно мөрөөдөж байна гэж хэлж байсан. Драма гарч эхэлсний дараа хэн нэгэн И Бён Хон бол ““Bourne identity” гээд инээж байсан удаа байсан. (И Бён Хоны Япон дахь хоч “Бун сама” гэдэг нь “Bourne identity” –ийн нийлүүлсэн үг )

 

Энэ жил та хоёр ч гадаадын кинонд тоглож дэлхийн хүмүүсийн анхаарлыг татаж чадсан. Холливүүдийн анхны туршлагаасаа хуваалцахгүй юу?

Мөнгөний хүчээр хөдөлдөг нь тодорхой харагдсан. Хөрөнгө оруулагчдийн үр нөлөө их хүчтэй. Бага зэрэг айдас төрмөөр ч юм шиг. Солонгосын зураг авалтын талбай дээр байнга мэдэрч болох хүн хоорондын дотно харилцааг мэдрэхэд хэцүү газар шиг санагдсан.

Таныг “J i Joe” кинонд тоглуулсан нь үнэндээ Япон, Солонгос үзэгчдийн халаасыг харсан Холливүүдийн тооцоон биш байсан гэж үү?

-      Тэр ч тийм, Тооны машин дээр тооцоод үлдэх юм байхгүй бол нуруугаа буруу харуулдаг нь тэд нарын арга барил. Тэр талаас гараа сунгаад, би тэр гарыг барьсан нь хоорондоо ашиглах үнэ цэнэтэй байсан учраас юм. ““J i Joe” киног Японд сурталчилах үйл аижллагааны явцад япон фэн нар маш гайхалтай хүлээж авч байсан ба хамт явсан гадаад жүжигчид “Чи Японд Майкл Жексон юм аа” гэж их гайхаж байсан. Аз болж шүү дээ. үнэндээ ““J i Joe”” кинонд өөрийн онцлогоос тэс өөр төрлийн дүрд тоглосон нь маш тавгүй байсан. Маск зүүгээд сэлмээр зодолдож, тэнгэрт нисэх нь миний стиль биш учраас.

-      Америкт зураг авалт хийнгээ ямар нэгэн ялгаварт өртөж байсан уу?

“Англи хэлнийхээ мэдлэгт бардам байсан болвч хар ярианы хэллэг сайн мэдэхгүй болохоор амархан ойлгож ороход хэцүү байсан. Зураг авалтын эхэн үед надаас болж уур амьсгал хүйтрэх вй гээд автобусаар бүгд явж байхад ганцаараа үлдэж байсан удаа ч бий. “шоовдорын шоовдор” болсон доо. Бусад жүжигчид хоорондоо “Тэр хаан юм уу?” хэтэрхий биеэ тоосон биш байна гэж үү? Гэсэн яриа сонсогдож байсан. Гэхдээ цаг хугацаа өнгөрөх тусам илүү дотно болсон. Хааяа холбоо барьж уулзана. Sienna Miller Лос Анжелст очсон үедээ холбоо барьсан чинь олон папрациуд байсан ч зүгээр гарч ирж уулзаж байсан удаатай.

-      И Бён Хон Холливүүдийн яг хаахна байна вэ?

“Алхаагаар бол нэг шат ч ахиагүй” би хэзээ Холливүүд рүү орно гэж албан ёсооор хэлж байлаа? Би өөрийн байр сууриа алдахыг хүсэхгүй байна. Би хичнээн төгс англи хэлээр ярьж чаддаг байсан ч Америк хүний зуршил, соёлыг тэр улсын хүн шиг нь бүрэн илэрхийлж чадна гэж үү? Миний хамгийн сайн хийж чадах зүйл бол Солонгостоо солонгос хэлээр кинонд тоглох солонгос  жүжигчин  юм.

-      Дэлгэцээс харахад та үнэхээр төрөлхийн жүжигчин мэт харагддаг “Хоорондоо дотно нэг хоёр хүний хажууд лидер юм шиг байж байгаад түүнээс их хүний дэргэд байх юм бол дуугуй болчихдог тийм хүмүүс байдаг даа” би яг тийм хүн. “Би өөрийгөө “хүрээ багатай хүн” гэж бодож байсан бөгөөд жүжичин болно гэж зүүдэлж ч байгаагүй. Жүжигчин болсон чинь эсрэгээрээ олон хүмүүсийн өмнө зогсох ажил нэг их биш юм байна лээ.

-      Жүжигчин болоогүй байсан бол одоо юу хийж байгаа бол?

“Харин ээ? Кинонд дуртай байсан болохоор жүжүигчин биш кинотой холбоотой ямар нэгэн ажил хийж байж магадгүй. Их сургуулийн шалгалтанд бэлтгэж байхад барилгын компанийн захирал байсан аав минь ноцтойгоор “экскаватор авч өгөх учир хүнд тэрэгний жолоочийн үнэмлэхтэй бол” гэж хэлж байсан. Тэгсэн бол би одоо хүнд мехнамизмын жолооч болсон байх байсан даа.

-      “Юүн са ма” Бэ Юүн Жүнээс дутахааргүй Японд та бас алдартай шүү дээ. Хэний нэр хүнд нь илүү дээр бол оо?

(Хэсэг чимээгүй байв). Миний сонсоход бид хоёрын өнгө өөр болохоор харьцуулахад хэцүү гэж ярьдаг юм байна лээ.

-      Бэ Юүн Жүн шиг шууд бизнес эрхлэх бодол байхгүй юу?

Хэхэ Би тэр тал дээр ямар ч авъяас байхгүй. Би одоо хийж байгаа ганцхан ажилдаа бүрэн өөрийгөө зориулж байж тэр ажлыг сайн хийж чаддаг стилийн хүн. “IRIS” зураг авангаа, “J i Joe” “нум нум нум” киноны сурталчилгаа хийхээр Японд яваад ирэвэл зохиол нь толгойд орж ирэхгүй маш хүнд байсан.

-      Үнэндээ Жан Дун Гон, Жан Үсон, Бэ Юүн Жүн шиг сайхан биетэй сайхан залуу биш бололтой.

“Залуу байхдаа өөрийн тоглосон драмаа үзээд “Өөрөө харсан ч сайхан залуу л байна” гэж бодох удаа зөндөө байсан. Гэхдээ нас ахиад ирэхээрээ тийм бодол нэг ч удаа орж ирсэнгүй. Царайлаг гэдэг үг сонссон ч нэг их сэтгэл хөдөлдөггүй. Сүүлийн үед “Жүжигчин хүн шиг юм аа” гэдэг үг илүү намайг догдлуулдаг. Тэр нь миний хүч биш гэж үү?

-      Гэхдээ л  насандаа бол нэлээд залуу харагдаж байна шүү дээ.

“Бага байхдаа том хүн шиг харагддаг хүмүүс нас ахисан ч бараг өөрчлөгддөггүй. Би тийм хүн биш гэж үү? Дунд ангид байхын зургаа харвал тэр үед яг л том хүний царайтай байсан. Үнэндээ жүжигчиний хувьд оршин тогтохын тулд залуу харагдах нь бас сайхан зүйл биш. Яг л насандаа тохирсон царайтай байх нь чухал. Гэхдээ хааяа дунд, ахлах ангийн ангийн хамт олонтойгоо уулзаад архи ууж байхдаа сүүлийн үед би үнэхээр залуу харагддаг юм байна аа гэсэн бодол төрдөг.

-      Та дараа жил гэхэд 40 хүрлээ. Хурим хийх бодол байхгүй юу?

Хурдан хурим хиймээр байна. Гэвч хурим бол хувь заяа гэж боддог. Хичээж байж бүтээдэг зүйл биш гэж үү? Үнэндээ хэдхэн жилийн өмнө ингэж бодоод тайван явдаг байсан чинь сүүлийн үед зөвхөн ажилдаа анхаарлаа төвлөрүүлсээр байгаад үнэхээр боломж гарч ирэхүгүй байна гэсэн бодол төрөх болсон. Одоо ямар нэгэн хэмжээнд хичээх хэрэгтэй юм байна гэсэн бодол төрсөн шүү.

-      Тэгсвэл 2004 онооос хойш Сун ХэГою-гаас салснаас хойш нэг ч эмэгтэйтэй үерхээгүй юм уу?

Нэг хүн байсан. Сурдаг хүн байсан. Магистрант доктротын оюутан байсан. Өөр нэг хүн нь яг үерхсэн гэж хэлэхэд бас хэцүү л дээ.

-      Жүжигчиний хувьд таны мөрөөдөл юу вэ?

Одоо энэ цаг үе удаан үргэлжилхийг хүсэж байна. Сонин сонсогдож байна уу? Үгүй ээ.  Сонголт авах биш сонголт хийх жүжигчин болно гэдэг маш хэцүү зүйл. Энэ суудлаа удаан байнгын хадгалмаар байна. Гэвч боломжгүй зүйл гэдгийг мэднэ. Өгсүүр зам байхад уруу зам гэж бас байдаг нь хууль. Хэзээ нэгэн цагт би дахин сонголтыг хүлээдэг жүжигчин байсан цаг луугаа буцаж очих биз дээ

start=-49 , cViewSize=50 , cPageCount=1

1 сэтгэгдэл:

null
аөа (зочин)

тйиайж ягжйа мйжйа йлай

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)