Цэцэг шиг хөвгүүд2-7



                               

               꽃보다 남자 2-7
잔디: 너 지금 뭐 하는 짓이야? 누구 너한테 이딴 거 해달랬어?
준표: 야 서민, 좋으면 그냥 솔직하게 좋다고 말해...... 참. 너는 반대로 말하는 스타일이지?
잔디: 구준표. 장난도 정도 있거든. 이거 불법납치에 잠금, 엄청 질나쁜 범죄거든.
준표: 아무도 없으니까 여기선 그냥 솔직히 좋아해도 돼. 앞으론 학교 밖에서는 특별히 아는 척하게 해 줄게. 왜? 너무 파격적인 제안이라 놀랐구나? 다시 말해줘? 이제부터 내만만 잘 들으면, 남들 없는데선 이 준표님의 여친으로도 삼아줄 수 있단 말이지. Understand?
잔디: 너 돌았지? 돌았구나. 너 너~무 기름진 음식만 먹어서 뇌가 어떻게 된 거 아냐?
누구 누구의 뭐가 돼? 됐고 나 갈래
준표: 뇌가 어떻게 된 건 너 아냐?
잔디: 좋은 말 할 때 비켜라
준표: 지금 니 머리부터 발끝까지 얼만 줄 알아? 1억
잔디: 뭐? 1억
준표: 근데 그거 아무것도 아니야. 나랑 있으면 날마다 그 이상을 누릴 수 있는데 너 지금 그게 싫다고? 너 제정신이야?
잔디: 너 같은 사이코한테 끌려와서 이러고 있는데 내가 제정신일 수가 있겠니? 너 얼굴보는 순간부터 내 온몸에서 벌레가 기어다니는 것 같은 기분이거든. 당장 내 교복 갖구와.





                                 Цэцэг шиг хөвгүүд2-7
Жанди: чи юу хийж байгаа чинь энэ вэ? Хэн чамд ийм зүйл хий гэсэн юм?
Жүнпюү: хөөе жирийн ард аа, дуртай бол зүгээр үнэнээр нь дуртай гэдгээ хэл... аа тийм чи чинь эсрэгээр нь хэлдэг зуршилтай билүү?
Жанди: Жүнпюү тоглоом бас хэмжээ хязгаартай байдаг юм шүү. Энэ хууль бус барьцаалалт, хорьсон гээд маш муу гэмт хэрэг за юу.
Жүнпюү: энд хэн ч байхгүй болохоор зүгээр дуртай байж болно. Цаашдаа сургуулиас гадуур онцгойлон мэддэг дүр эсгэе яахав. Яасан? Хэтэрхий гэнэтийн санал болоод гайхаж байна уу? дахиад хэлж өгөх үү? Одооноос эхлэн миний үгийг л сайн сонсох юм бол бусад хүнгүй газар Гүжүнпюүгийн найз охиноор байлгаж өгье гэсэн үг шүү дээ. ойлгож байна уу?
Жанди: чи галзуураа юу? Галзуурчихаж. Хэтэрхий өөх тостой хоол идээд тархи чинь асуудалтай болчихсон юм уу? хэн хэний юу болно гэнээ. Больж үз. Би явлаа.
Жүнпюү: тархи нь асуудалтай болсон нь чи юм биш үү?
Жанди: аятайхан үг хэлж байгаа дээр хурдан холд.
Жүнпюү: чиний хөлнөөс толгой хүртэл хэд гэж бодож байна? зуун сая вон.
Жанди: зуун сая аа?
Жүнпюү: гэхдээ энэ бол юу ч биш ээ. Надтай хамт байвал өдөр бүр ийм хувцасыг өмсөж болно ш дээ чи үүнд дургуй байна гэж үү? чи өөрийн ухаантай байна уу?
Жанди: чам шиг гаж донгтой амьтанд хулгайлагдаж ирээд ийм байхад би өөрийн ухаантай байна гэж үү? Чиний царайг харсан мөчөөс эхлэн миний хамаг биеэр шавьж гүйлдэх шиг болдог. Хурдан миний дүрэмт хувцасыг авч ир.




                      Хэрэгцээтэй хэллэг

이딴- 이따위 –иймэрхүү маяг, иймэрхүү, ийм янзаар
서민- жирийн ард, харц гаралтай хүн.
불법납치-хууль бус барьцаалалт
잠금-хорин цагдах
아는 척 하다- мэддэг дүр эсгэх
모르는 척 하다-мэдэхгүй дүр эсгэх
파격적인-гэнэтийн, санаанд багтамгүй
제안- санал
제정신-өөрийн ухаан
사이코-гаж донтой хүн.
기어 다니다-мөлхөх, гүйлдэх
                                                    (출처- www.surbasur.com )

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)